Баян-Өндөр
сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2018 оны 05-р сарын
18-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудал хэлэлцэв.
Хэлэлцсэн асуудал:
1. 2019 оны ОНХС-аар хийгдэх ажлын эрэмбэ, жагсаалт батлах багуудын
ИНХ-ын хуралдааны товыг зарлах тухай
2. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай
3. Уртбулаг, Зэст, Хүрэнбулаг багуудын Монгол улсын "Архидан
согтуурахтай тэмцэх тухай", "Тамхины хяналтын тухай" хуулиудын
хэрэгжилт хяналтын тухай болон Худалдаа үйлчилгээний байгууллага аж ахуйн
нэгжүүдийн орчны цэвэрлэгээ тохижилт, эрүүл ахуйн чиглэлээр хийсэн ажлын мэдээлэл сонсох
2019 онд ОНХС-аар хийгдэх ажлын санал асуулгыг Баян-Өндөр сумын төвшинд амжилттай зохион байгуулж, нэгтгэж дууссантай холбогдуулан багийн иргэдээр хэлэлцүүлэн эрэмбэ, ажлын жагсаалт батлах багуудын ИНХ-ын хуралдааныг 2018 оны 06 сарын 05-10 өдрүүдэд хуваарь батлан хуралдуулахаар товлон багийн ИНХ-ын дарга нарт чиглэл өгөхөөр шийдвэрлэв. 2018 онд иргэдээрээ батлан эрэмбэлсэн ажлуудыг сумын ИТХ, ЗДТГ-тай хамран хийж хэрэгжүүлж эхлээд байна. Энэ удаагийн багийн ИНХ-ын хуралдаанд ирцийг маш сайн анхаарч иргэн бүрийн санал бодлыг тусгах талаар анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгов.
Тэргүүлэгчдийн
хуралдаанаас 1 тогтоол батлан гаргав.