ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2018-05-04

Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2018 оны 05-р сарын 02-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудал хэлэлцэв.

Хэлэлцсэн асуудал:

1.     Төрийн дээд шагналд тодорхойлох тухай

2.     Сумын ИТХ-ын "Жуух бичиг"-ээр шагнах тухай

3.     Сумын ЗДТГ-ын төрийн захиргаан албан хаагчид болон багийн Засаг дарга нарын ажлын үүргийн мэдээлэл сонсох хуваарь батлах тухай

4.     Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын тов тогтоох тухай

Ажил хөдөлмөртөө амжилт гаргаж бусдыг манлайлсан нэр бүхий 39 иргэний материалыг судлан хэлэлцээд  Гавьяат эдийн засагч 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2, Цэргийн хүндэт медаль 1, Алтангадас одон 10, Хөдөлмөрийн хүндэт медаль 25 иргэнийг тус тус тодорхойлон шагнуулахаар аймгийн ИТХ-ын хуралд уламжлан батлав.

Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолыг үндэслэн 2018 оны эхний ээлжийн сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх иргэд, аж ахуйн нэгжийн төслийг 2018 оны 05-р сарын 07-ны өдрөөс 2018 оны 05-р сарын 21-ний өдрүүдэд хүлээн авч сонгон шалгаруулалт зохион байгуулахаар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас хэлэлцэн тогтоов.

Тэргүүлэгчдийн хуралдаанаас 4 тогтоол батлан гаргав.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%