Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч
М.Сүхбаатар Баянбулаг багт ажиллав. Сумын ИТХ-ын төлөөлөгч М.Сүхбаатар нь олон шинэлэг ажил зохион байгуулж, Баянбулаг багийнхаа хөгжил,
иргэд ая тухтай
амьдрах орчинг бүрдүүлэх, ялангуяа өсвөр хойч үедээ
ихээхэн анхаарч ирсэн.
Баянбулаг
багийн 16-р сургуулийн сурагч өсвөрийн тамирчдаа дэмжин тэмцээн уралдаанд
оролцоход нь зориулан сагсан бөмбөгийн багийн эрэгтэй,
эмэгтэй өмсгөл, хөл бөмбөгийн багийн өмсгөл гардуулан өгөх арга хэмжээ 2018 оны 05-р сарын 01-ний өдөр боллоо.
Тус арга хэмжээний үеэр сумын ИТХ-ын төлөөлөгч М.Сүхбаатар Баянбулаг багийн өсвөрийн тамирчид маань аймаг сум орон нутгийн тэмцээнд төрөлх сургууль, багийнхаа нэрийг гаргаад зогсохгүй, Орхон аймгийг төлөөлөн улс, бүсийн тэмцээнд оролцон спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөгөөд бага боловч дэм үзүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаагаа дурдаад цаашид Баянбулаг багийнхаа өсвөрийн тамирчдыг байнга дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн сумын ИТХ-ын төлөөлөгч М.Сүхбаатарын санал санаачлалыг дэмжин аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дашравран, Улаанбаатар хотын II Дулааны цахилгаан станцын Цахилгаан цехийн дарга С.Батсайхан өсвөрийн тамирчдад сагсан бөмбөгийн болон хөл бөмбөгийн бөмбөг хандивлав.
Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн эцэг эх, багш
дасгалжуулагч, хүүхэд багачууд маш ихээр талархан тэмцээн уралдаанд итгэл төгс
оролцох боломж бүрдэж байгаад бахархан спортын өндөр амжилтаар итгэлийг нь
хариулахаа илэрхийлэв.