Баян-Өндөр
сумын нийт 21 багийн ИНХ-ын дарга нарын ээлжит шуурхай хурал уламжлалт ёсоор
2018 оны 05-р сарын 01-ны өдөр боллоо.
Сар бүрийн эхний долоо хоногийн 2 дахь өдөр болдог багийн
ИНХ-ын дарга нарын шуурхай хурал болж 21 багийн ИНХ-ын дарга нар өнгөрсөн сарын
ажлын тайлан болон ирэх сарын ажлын төлөвлөгөө танилцуулан ажлын туршлага,
санал бодлоо солилцон хуралдав.
Энэ удаагийн ээлжит шуурхай хуралдааны онцлог нь
Жаргалант сумын багуудын ИНХ-ын дарга нартай хамтран Жаргалант суманд зохион
байгуулагдсан явдал юм. Хоёр сумын багийн ИНХ-ын дарга нар харилцан мэдээлэл
солилцон Жаргалант сумын Жаргалант багийн үйл ажиллагаатай танилцан, туршлагаа
хуваалцсан сайхан арга хэмжээ боллоо. Хурал, уулзалтуудаас багийн ИНХ-ын
дарга нар олон оновчтой санал гарган ажил хэрэг болгож ажиллахаар ажлын
төлөвлөгөөндөө оруулан тусгав.
Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Нарийн бичгийн
дарга Т.Энхжаргал нар ИНХ-ын дарга нарыг хүлээн авч Жаргалант сумын цаг үеийн
ажлууд цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл хэтийн зорилгоо
танилцуулан халуун дотно яриа өрнүүллээ.
Сумын Засаг дарга Б.Зоригтбаяр, сумын ЗДТГ-ын нийт
ажилтан албан хаагчид Баян-Өндөр сумын ИНХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүлэн
ЗДТГ-тай танилцуулан, 2018 оныхоо их бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөв.
Жаргалант сумын түүхт 40 жилийн ой 2018 онд тохиож байгаатай холбогдуулан сумын
ИТХ, ЗДТГ-ын зүгээс өрнүүн ажил, их бүтээн байгуулалтаар ойгоо угтахаар
нийт ажилтан албан хаагчид ард иргэд зүтгэл гарган хичээн зүтгэж байгаа
нь маш ихээр бахархал төрүүлсэн.