Сумын ИТХ-ын төлөөлөгчид
багийнхаа иргэдтэйгээ ойр ажиллаж, баг орон нутаг тулгамдсан шийдвэрлэж
болохуйц ажлыг цаг тухайд шийдвэрлэж иргэдийнхээ төлөөлөгч байх үүднээс
"ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР" санаачлан сар бүр зохион байгуулж ирсэн.
Баян-Өндөр
сумын Эрдэнэ багт "ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ-ХҮНИЙ ХӨГЖИЛ"
СЭДЭВТ "ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР" арга хэмжээг аймгийн ИТХ-ын төлөөлөгч
С.Жаргалсайхан, С.Гандолгор, сумын ИТХ-ын Төлөөлөгч Н.Идэрмөнх,
Б.Батмөнх Багийн ажлын албатай хамт амжилттай зохион байгууллаа.
Тус
үйл ажиллагаанд Төрийн 15 байгууллагын төлөөлөл оролцож, иргэд сонирхсон
асуултдаа хариулт авч мэдээлэл солилцсон маш үр дүнтэй арга хэмжээ болж
өнгөрлөө. Багийн иргэд амжилттай оролцон зарим асуудлыг төлөөлөгч нар төрийн
холбогдох байгууллагатай хамран газар дээр нь шийдвэрлэж байлаа.
Багт
тулгамдаж байгаа асуудлууд болон бусад зүйлсээр санал солилцон халуун дулаан
яриа өрнүүлсэн багийн нийт иргэддээ болон хамтран ажилласан хүмүүстээ
баярлалаа.