Орхон аймгийн
Баян-Өндөр сум, Жаргалант сумын нийт багуудын ИНХ-ын дарга,
тэргүүлэгч нарын дунд "Иргэний танхимуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх
нь" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг 2018 оны 04 сарын 25 өдөр амжилттай зохион
байгуулагдав.
Аймгийн ИТХ,
Баян-Өндөр сумын ИТХ, Жаргалант сумын ИТХ хамтран тус арга хэмжээг зохион
байгуулж нийт 24 багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгч оролцон олон талт
мэдээлэл солилцсон уулзалт хэлэлцүүлэг болов.
Уулзалтаар багуудын "Иргэний танхим"-ын үйл ажиллагааг жигдрүүлэх, нээлттэй хүртээмжтэй болгоход
юуг анхаарах, цаашид ямар арга хэмжээг зохион байгуулах талаар ярилцан
хэлэлцэв.
Орхон аймгийн
"Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр"-т тулгуурлан багуудын ИНХ-ыг чадваржуулах, багуудын "Иргэний танхим"-ын хэвийн үйл ажиллагааг дэмжин шаардлагатай бүхий л талаар
дэмжин ажиллах болно гэдгийн хэлэлцүүлгийн явцад Орхон аймгийн ИТХ дарга
П.Пүрэвлхагва онцлон тэмдэглэв.
Баян-Өндөр сумын ИТХ-аас 2017
онд багуудын "Иргэний танхим"-ыг бэхжүүлэхэд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг ОНХС-с
64,5 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн бол 2018 онд мөн зарим
багуудын "Иргэний танхим"-д шаардлагатай хөрөнгө оруулалтын 55
сая төгрөгийг төсөвт суулган ОНХС-аар эхний ажлууд
хийгдэж эхэлсэн байгааг Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга
Б.Баасансүрэн уулзалтад танилцуулав.
Уулзалт хэлэлцүүлэгт
аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн хурлын
даргын зөвлөх Ш.Ганбат, Баян-Өндөр сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга
З.Эрдэнээ, Жаргалант сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Энхжаргал,
аймгийн төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд болон
бусад холбогдох шатны мэргэжилтэн албан тушаалтнууд оролцов.