Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, Төлөөлөгч
Г.Наранжав нар Баянцагаан багт ажиллав. Баянцагаан багийн Вокзалын хэсгийн
арын гэр хорооллын айл өрхийн газар өмчлөн авах асуудал олон жил яригдан
иргэдээс ихээхэн хүлээлт үүсээд байсан.
Иргэдийн
хүсэлтийн дагуу энэ хэсэгт амьдардаг өрхүүдийн судалгааг гарган Төлөөлөгч
Б.Баасансүрэн, Г.Наранжав нар 2018 оны газар зохион байгуулалтын
хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгуулан 2018 оны 04-р сарын 24-ний өдөр
иргэдтэй уулзан ажлын явц үр дүнг танилцуулав.
Мөн Орхон
аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут Баянцагаан
багийн вокзалын хэсэгт ажиллаж ар хорооллын айл өрхийн газрын өмчлөлийн болон
цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгууллаа.
Баянцагаан
багийн вокзал хэсгийн ар хорооллын олон жил иргэдийн газар өмчлөлийн асуудал
шийдэгдээгүй байсныг шийдвэрлэлээ. Газар
зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу эдгээр айл өрх иргэд
өөрөөс шалтгаалах бусад асуудал болон бичиг баримтын
зөрчлөө арилган хуулийн дагуу олон жил хүлээсэн газраа өмчлөн авах
болсондоо туйлын их талархан хүлээн авлаа.