БАЯН-ӨНДӨР СУМЫН ГХУСАЗСЗ-ӨӨС ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙВ
Баян-Өндөр сумын ИТХ-аас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2018 оныг “БҮЛЭГ ХӨРШИЙН ХОЛБОО БАЙГУУЛАХ” жил болон зарлаж сумын ГХУСАЗСЗ хийгдэх ажлынхаа төлөвлөгөө батлан хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдээлэл хүргэв.
Бүлэг хөршийн холбоог байгуулах тэдгээрийг дэвжиж ажилласнаар орон байрны хулгай болон далд хэлбэрээр үйлдэгдэж буй аливаа төрлийн хүчирхийллээс ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд томоохон түлхэц өгнө. Сүүлийн жилүүдэд ахуйн хэлбэрээр үйлдэгдэж буй хүчирхийлэл, орон байрны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг сумын ГХУСАЗСЗ хэлэлцээд 2018 оныг бүлэг хөршийн холбоог байгуулах, бэхжүүлэх жил болгон орон байрны хулгай, хаалттай хаалга цаана үйлдэгдэж буй бүх л төрлийн гэмт хэрэг хүчирхийллийг илрүүлэн мэдээлэл солилцон, шуурхай арга хэмжээ авснаар бид бүгд аюулгүй амар тайван амьдрах орчин сайжрах болно гэж үзлээ.
Хөршийн холбоод иргэд өөрсдийн хүсэл эрмэлзлээр эвлэлдэн нэгдэж хажуу хөрш, амьдарч буй гудамж, олон нийтийн газар талбайд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүр анхаарал хандуулснаар ихээхэн чухал ажил болно гэдгийг онцлон тэмдэглэв.
Энэхүү ажлын хүрээнд сумын ГХУСАЗСЗ 2 бүлэг 13 зүйл бүхий ажлын төлөвлөгөөг батлан боловсруулж нийт 2,5 сая төгрөг төсөвлөн ажиллахаар болов. Бүлэг хөршийн холбоодыг идэвхжүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт сурталчилгааны гарын авлага материалаар хангах, төрийн болон төрийн бус байгууллага иргэд цагдаагийн байгууллагын уялдаа холбоо мэдээлэл солилцох хурд, шуурхай арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, эргэх холбоог бий болгох зэрэг олон талт арга хэмжээг хийхээр төлөвлөсөн байна.