ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

2018-04-12

Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2018 оны 04-р сарын 11-ний өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудал хэлэлцэв

Хэлэлцсэн асуудал:

1.      “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн зардлаар хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалт батлах тухай

2.      Төрийн дээд шагналд тодорхойлох тухай

3.      Баян-Өндөр сумын ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдаан зохион байгуулахад дагаж мөрдөх журам

“Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд 200 сая төгрөгийн зардлаар  22 төрлийн багц болон бараа үйлчилгээний ажлын нэр төрлийг батлав.

Ажил хөдөлмөртөө амжилт гаргаж бусдыг манлайлсан нэр бүхий 33 иргэний материалыг судлан хэлэлцээд Монгол хөдөлмөрийн баатар 1, Сүхбаатарын одон 1, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 1, Гавьяат багш 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон 2, Цэргийн гавьяаны одон 1, Цэргийн хүндэт медаль 1, Алтангадас одон 13, Хөдөлмөрийн хүндэт медаль 12 иргэнийг тус тус тодорхойлон шагнуулахаар аймгийн ИТХ-ын хуралд уламжлан батлав.

Тэргүүлэгчдийн хуралдаанаас 3 тогтоол батлан гаргав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%