Монгол улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол “ үндэсний хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлж байна. Монгол улс тэр дундаа Эрдэнэт хотын иргэдийн дунд улаан хоолой, элэгний өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбоотой Орхон аймгийн хэмжээнд 2017 онд “Элэгний вирусгүй -Эрдэнэт хот “аяныг өрнүүлж аяны хүрээнд элэгний вирусийн өвчлөлийг бууруулах зорилт тавин үзлэг шинжилгээ, сургалт, мэдээлэл, эмчилгээ, оношилгоонд 40-65 насны иргэдийг хамруулан зохион байгуулж ажилласны үр дүнд иргэдийн эрүүл мэндийн мэдлэг дээшилж, элэгний өвчлөлийг бууруулж чадсан. “Элэг бүтэн Монгол ” үндэсний хөтөлбөрийн 2-р шатны нээлтэнд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут2018 онд Орхон аймагт “Эрүүл Эрдэнэт хүн” аяны хүрээнд залуу үеийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах олон ажил хийхээр төлөвлөсөн гэдгийг онцолж байсан юм. ”Эрүүл Эрдэнэт хүн” аяны хүрээнд эмч, эрүүл мэндийн байгууллагуудын оролцоотой ажилтан албан хаагчид, ЕБС–ын ахлах ангийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнууд, иргэдэд эрүүл зөв амьдралын хэв маягийн сургалт, зохион байгуулж, өвчлөлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн төвшинг тодорхойлох судалгаа хийх, эрсдэл бүхий иргэдийг шинжилгээнд хамруулж, нарийн мэргэжлийн эмч хяналт тавин ажиллах юм байна.