ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨНДӨР СУМЫН ГХУСАЗСЗ ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХУРАЛДАВ.

2018-03-30

БАЯН-ӨНДӨР СУМЫН ГХУСАЗСЗ ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХУРАЛДАВ.

Баян-Өндөр сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ шинэ гишүүдтэй анхдугаар хуралдаанаа 2018 оны 03 сарын 30 өдөр хуралдав. Хуралдаанаар 2018 оны ГХУСАЗСЗ-ийн ажлын төлөвлөгөө мөн гишүүдийн ажил үүргийн хуваарийг хэлэлцэн батлав.

Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ-өөс 2018 оныг "Бүлэг хөршийн холбоог байгуулан бэхжүүлэх" жил болгон зарлаж ажиллахаар зорилт дэвшүүлэн хийж хэрэгжүүлэх ажлын саналаа солилцов.

Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ-ийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд: 

1 Удирдлага зохион байгуулалтын ажил

2 Сургалт сурталчилгааны ажил

3 Урьдчилан сэргийлэх ажил

4 Хяналт шалгалт бусад ажил гэсэн үндсэн 4 чиглэлээр 30 арга хэмжээг хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөгөө батлав.

2018 ондоо Баян-Өндөр сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өмнөх жилүүдийг ажлыг цааш үргэлжлүүлэн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг таслан зогсоох талаар олон арга хэмжээг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%