ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"НЭГ ИРГЭН - НЭГ БҮРТГЭЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

2018-03-29

"НЭГ ИРГЭН - НЭГ БҮРТГЭЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

 Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Баян-Өндөр сумын ИТХ, Баян-Өндөр сумын ЗДТГ-аас хамтран нийт 21 багийн ИНХ-ын дарга, нийгмийн ажилтнуудын дунд 2018 оны 03 сарын 29-ний өдөр  "НЭГ ИРГЭН - НЭГ БҮРТГЭЛ" үндэсний хөтөлбөрийн танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулагдав. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т

- Улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлнэ

- Улсын бүртгэлийн архивыг бүхэлд нь цахимжуулна.

- “Нэг иргэн - Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн болон цахим бизнес, онлайн банкны үйлчилгээг жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлнэ гэж тусгасны дагуу дээрх хөтөлбөрийг 2018 оноос 2021 онд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангагдан хэрэгжих эхлээд байна.

“Нэг иргэн – Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 9 зорилт тавьж ажиллана. Үүнд:

1.     Бүртгэлийн байгууллагын системийн хэмжээнд ашиглагдаж буй техник ба программ хангамж, мэдээллийн санг сайжруулах

2.     Архивын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг стандартад нийцүүлэн боловсронгуй болгож эх нотлох баримтыг бүрэн цахимжуулна.

3.     Дэд бүтцийг шинэчлэн зохион байгуулж, иргэний баримт бичиг үйлдвэрлэх хэвлэх үйлдвэрийг өргөтгөх

4.     Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгө, оюуны өмчийн мэдээллийн санг чанаржуулах, нэгдсэн удирдлага бүхий систем бий болгох

5.      Газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягжуулалтын нэгдсэн санг бий болгох

6.     Бүртгэлийн байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлж, шинэ дэвшилтэт технологийн шаардлагад нийцүүлэн хүний нөөцийг чадваржуулах

7.     Тоон гарын үсэг, иргэний үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний үнэмлэхийн бичил санах ойд цахим өгөгдлийг суурилуулах

8.     Улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт оруулж, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэх

9.     Иргэн, төрийн болон төрийн бус байгууллагуудтай мэдээлэл солилцох

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%