ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРХОН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ӨНГӨРСӨН ОНД 1420 ШИРХЭГ ХИЙН ЗУУХ ОЛГОЖЭЭ

2018-03-29

ӨНГӨРСӨН ОНД 1420 ШИРХЭГ ХИЙН ЗУУХ ОЛГОЖЭЭ

2017 онд агаарын бохирдлыг бууруулахаар АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 3 зорилт 20 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлжээ. Энэ нь 80 хувийн биелэлттэй гарсан гэж дүгнэсэн байна. Үүний хүрээнд 6 багийн 1420 өрхөд хийн зуух, 8 багийн 2422 өрхөд 2 тарифт тоолуурыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ. Мөн 2016, 2017 онд 530 орчим тонн “Нако” түлшийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн байна. Түүнээс гадна Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар манай аймагт цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох төсөл хэрэгжихээр болсон. Иймд гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуур нэвтрүүлэх боломжийг судлах зорилгоор 50 орчим өрхөд импра туяаны халаагуур суурилуулж туршжээ.

2017 онд манай хотын агаар дахь хүхэрлэг хий өмнөх онуудаас өссөн үзүүлэлттэй гарсан. Энэ нь айл өрхүүд галлагаандаа нүүрс ихээр ашиглаж байгаатай холбоотойг гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Мөн өнгөрсөн онд азотын давхар исэл өмнөх жилүүдээс буурсан ч эхний 4 сард өсжээ. Энэ нь авто машины тоо өссөнтэй шууд холбоотой гэнэ. Одоогоор аймгийн хэмжээнд 24 мянган авто машин бүртгэлтэй байна.

Тиймээс цаашид хэд хэдэн чиглэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг холбогдох байгууллагуудаас танилцууллаа. Тодруулбал, Хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэрүүдэд агаар бохирдуулагч бодисын нарийвчилсан судалгааг явуулах, гэр хорооллын айлуудын дулааны алдагдлыг судалж, ногоон барилгын технологийн нутагшуулах хэрэгтэй гэж үзжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%