ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨВ

2018-03-06

Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит VIII хурлын хуралдаан 2018 оны 3-р сарын 05-ны өдөр хуралдан нийт 7 тогтоол батлагдан амжилттай болж өндөрлөв.

Ээлжит VIII хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн батлав.

1. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Үндсэн чиглэлийг  хэрэгжүүлэх 2017 оны  төлөвлөгөөний биелэлтэд үнэлгээ өгөх  тухай

2.  Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Үндсэн чиглэлийг  хэрэгжүүлэх 2018 оны  төлөвлөгөөг батлах тухай

3. Орон нутгийн хөгжлийн сангийн 2017 оны төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгө оруулалтын зардлын жагсаалт, санхүүгийн дэмжлэгээс зарцуулах зардлын жагсаалт батлах тухай

4.   Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах орон нутгийн дэд хөтөлбөр батлах тухай

5.   Газрын доорх усны нөөц тогтоогдсон ордуудын хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, Усны сан бүхий газруудын хамгаалалтын бүсийн заагийг тогтоох тухай тухай

Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах орон нутгийн дэд хөтөлбөр нь шинэлэг бөгөөд зайлшгүй хэрэгжүүлэх дэд хөтөлбөр тул судалгаа тооцоо, гарах үр дүнг сайтар нарийвчлан дахин сайжруулан боловсруулан дараагийн хурлын хуралдаанд оруулж ирэхийг сумын ЗДТГ-ын дарга болон холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгов.

Баян-Өндөр сумын ИТХ-ын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2017 оны бодлогын төлөвлөгөөний биелэлтийг 95,9 хувь буюу хангалтай сайн гэж дүгнэж, 2018 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Орон нутгийн хөгжлийн сангийн 2017 оны төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгө оруулалтын жагсаалтыг 68 төсөл арга хэмжээнд нийт 413 739,1 мян.төгрөг, санхүүгийн дэмжлэгийн 620 307,21 мян.төгрөгийг зарцуулах зардлын жагсаалтыг зардлын зүйл ангилал тус бүрээр хэлэлцэн батлав. 

Газрын доорх усны нөөц тогтоогдсон орд, усны сан бүхий газруудад хэмжилт судалгааг үндэслэн газрын доорх усны нөөц тогтоогдсон ордууд, усны сан бүхий газруудын хамгаалалтын бүсийн заагийг тус тус тогтон баталж, хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулж, бүсийн дэглэмийг мөрдөж ажиллахыг сумын Засаг даргад  үүрэг болгов.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%