ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭНДЧИЛГЭЭ

2018-02-15

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын ард иргэд та бүхэндээ юуны түрүүн сар шинийн мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөн мэндчилье. 

       Цагаан сар бол та бидний хувьд Монгол хүн гэдгээрээ бахархах, Монгол удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, уламжлал зан заншлаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх төр, иргэн, соёл шашны гүн утгат цогц хүндлэл бүхий жинхэнэ Монгол ёсон мөн билээ. 

         Улиран одож буй тахиа жилдээ Баян-Өндөр сумын нийт ард иргэд та бид хамтдаа олон бүтээн байгуулалт хийж гүйцэтгэн, иргэдийнхээ аз жаргалтай амьдралыг бий болгоход ихээхэн түлхэц өгөн ажилласан сайхан жил болж өнгөрлөө. 

    Ирж буй "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилдээ ололт амжилтаа улам баталгаажуулан, Баян-Өндөр сумынхаа иргэн, айл өрх бүр инээд хөөр, аз жаргал бялхсан, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн шинэлэг их ажлыг хийж бүтээн, идэвх зүтгэлтэй гаргасан жил болно гэдэгт бэлэгшээж байна. 

       Орхон аймгийн Баян-Өндөр сумын нийт ард иргэддээ  17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилдээ иргэн бүр эрүүл саруул, энх амгалан, хоймортоо нарны бурхадтай, хажуудаа насны бурхантай, айл өрх бүр аж жаргалтай, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, түмэн олноороо тэнүүн жаргалтай амьдрахын ерөөл өргөн дэвшүүлье.

               БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Б.БААСАНСҮРЭН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%