Баян-Өндөр сумын ЗДТГ-аас сумын "Иргэний танхим"-д ургийн бичиг хөтлөлт үзэсгэлэн 2018 оны 02-р сарын 09-ны өдөр зохион байгуулав. Тус үзэсгэлэнд нийт 21 багийн иргэдийн бусдадаа үлгэр жишээ болохуйц ургийн бичиг хөтөлдөг иргэдийн ургийн бичиг, ургийн дэвтэр болон бусад бүтээлүүдээр оролцов. мөн үзэсгэлэнгийн үеэр сургагч багш болон тэргүүний ургийн бичиг хөтлөлттэй баг, байгууллага, иргэдийг аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шагнаж урамшуулав. Иргэдийн ургийн бичиг, ургийн дэвтэр болон бусад бүтээлүүд шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг шингээсэн бөгөөд ард иргэдийг ургийн бичгийг хөтөлж байх нь ямар ач холбогдолтойг сурталчилсан сайхан арга хэмжээ болж өндөрлөв.