Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2018 оны 02 сарын 02 өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудал хэлэлцэв
Хэлэлцэх
асуудал:
1.БӨ сумын ИТХ-н 2017
оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
2. СИТХ-ын жуухаар
шагнах тухай
3. Сумын ИТХ-ын ээлжит VIII хуралдааны тов зарлах тухай
4.Төрийн дээд шагналд
тодорхойлох тухай
5. Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах орон нутгийн дэд хөтөлбөр батлах тухай
6. Тоног төхөөрөмж худалдан авах, ажлын байртай болоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам батлах тухай
Тэргүүлэгчдийн хуралдаанаас 4 тогтоол гаргаж, 2 асуудлыг сумын ИТХ-ын ээлжит VIII хуралдаанд оруулахаар шийдвэрлэв. Сумын ИТХ-ын ээлжит VIII хурлын хуралдааныг 2018 оны 02-р сарын 26-ны өдөр хийхээр товлон зарлалаа.