ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН II ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2018-01-22

БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН II ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сумын ИТХ-аас санаачлан жил бүр уламжлагдан зохион байгуулахаар болсон Баян-Өндөр сумын ИТХ-ын даргын нэрэмжит шилжин явах цомын гар бөмбөгийн аварга шалгаруулах "ЭВ НЭГДЭЛ" тэмцээн 2018 оны 01-р сарын 21-ний өдөр болж өндөрлөв. Баян-Өндөр сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Багийн ИНХ-ын дарга нар, сумын ЗДТГ-ын нийт ажилтан, албан хаагчдын жил бүр хүсэн хүлээдэг гар бөмбөгийн тэмцээн өрсөлдөөнтэй, нөхөрсөг, эрч хүчтэйгээр  2 дахь жилдээ амжилттай явагдлаа. 

Тэмцээний зорилго нь сумын ЗДТГ болон багийн ажлын албаны нийт төрийн албан хаагчид Сумын ИХТ-ын Төлөөлөгч, багийн ИНХ дарга нартай нэгдэж хамтарсан баг болон шинэ оны анхны тэмцээнээ зохион байгуулж, 2018 оны ажлын гараагаа Баян-Өндөр сумынхан хамтдаа Эв нэгдэлтэй эхлүүлэхэд оршдог билээ. Энэ жилийн онцлог нь багийн ИНХ-ын дарга нар оролцож нийт 11 багийн 100 гаруй тамирчид өрсөлдөж хүрээгээ тэлсэн явдал байлаа.

Ийнхүү тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж 3-р байр, хүрэл медалиар Сумын Засаг дарга С.Ганцогт ахлагчтай сумын ЗДТГ-ын баг, 2-р байр, мөнгөн медалиар сумын ИТХ-ын Төлөөлөгч С.Эрдэнэбаяр ахлагчтай Даваат, Наран, Рашаант багийн хамтарсан баг, 1-р байр, алтан медаль, ШИЛЖИН ЯВАХ ЦОМын эзнээр сумын ИТХ-ын Төлөөлөгч С.Баттулга ахлагчтай Зэст, Уурхайчин, Эрдэнэ багийн хамтарсан баг шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%