ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баян-Өндөр сумын 2018 оны үндсэн чиглэл, төсөв батлав

2017-12-21

Баян-Өндөр сумын 2018 оны үндсэн чиглэл, төсөв батлав
2017 оны 12 сарын 20-ны өдөр Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит VII хуралдаан болж олон чухал асуудал хэлэлцэн батлав. Хуралдаанаар:
- Баян-Өндөр сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2017 оны үндсэн чиглэлийн биелэлт
- Баян-Өндөр сумын 2018 оны зарлагын төсөв, 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан
- Баян-Өндөр сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2017 оны гүйцэтгэлийн тайлан
- Сумын ОНХС-н хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх хөрөнгө орлуулалт, төсөл арга хэмжээний жагсаалт, 2017 оны ОНХС-н гүйцэтгэлийн тайлан
- Сум хөгжүүлэх сангийн 2017 оны тайлан, 2018 оны сумын хөгжүүлэх сангийн зарлагын хуваарь
Баян-Өндөр сумын 2017 оны хийж бүтээсэн ажлаа үнэлж, алдаа оноо, ололт амжилтаа дүгнэн ярилцаж , 2018 оны зорилго хийгдэх ажлын жагсаалтаа батлан төсөв, хөрөнгө оруулалт хуваарилан олон чухал асуудлаа хэлэлцэн шийдвэрлэн батлав. 
Баян-Өндөр сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг нийт 9 бүлэг, 77 зорилт 147 ажил арга хэмжээ тусган хуралдаанаар хэлэлцэн батлав.
2017 оны Баян-Өндөр сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл нь 9 бүлэг 165 ажил арга хэмжээтэй батлагдан хэрэгжлээ. Үүнээс 72,2 хувь буюу 119 арга хэмжээ нь 90-100 хувийн гүйцэтгэлтэй үр дүнтэй, 23 хувь буюу 38 арга хэмжээ нь 70 хувийн гүйцэтгэлтэй тодорхой үр дүнд хүрсэн, 4,2 хувь буюу 7 арга хэмжээ нь 40 хувийн гүйцэтгэлтэй эрчимжүүлэх шаардлагатай, 0,6 хувь буюу 1 арга хэмжээ нь 0 хувьтай хэрэгжээгүй байна.
2018 оны зарлагын төсөв 1,122 сая төгрөг, сумын ОНХС-н хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний хүрээнд нийт 51 хөтөлбөр хөрөнгө оруулалтад 783,6 сая төгрөгөөр тус тус баталж шийдвэрлэв.
Баян-Өндөр сумын баг, иргэн бүрдээ хүрсэн олон талт арга хэмжээг 2018 онд хийж гүйцэтгэхээр төсөвлөн баталж, иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөл, сум орон нутгийнхаа хөгжлийг урагшлуулах талаар бага төсвөөр зөв оновчтой олон бүтээлч ажлыг хийхээр төлөвлөн шийдвэрлэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5713
4257 / 75%
912 / 16%
264 / 5%
280 / 5%