ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НӨУЁБ ба ИНХ-ын чадавх сургалт амжилттай боллоо.

2017-09-25

      Анхан шатны нэгж багийн ИНХ-ын чадавхыг дээшлүүлэх, Дарга, тэргүүлэгчдийн нийгэмд оруулах дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор Хангай бүсийн бүтээмж хөгжлийн төвтэй хамтран иж бүрэн сургалтыг Баян-Өндөр сумын нийт 21 багийн ИНХ-ын Дарга, Тэргүүлэгч нарт 2017 оны 09-р сарын 19-ны өдөр амжилттай зохион байгуулав. 
    Сургалтад 105 гаруй төрийн анхан шатны нэгж болох багийн ИНХ-ын Дарга, Тэргүүлэгчид оролцов. 
Сургалтыг дараах сэдвийн хүрээнд явагдав.
 - Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо, хөгжил хандлага
- Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн эрх, түүнийг хэрэгжүүлэх нь
- Төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх онол-арга зүйн асуудал
- Төрийн байгууллагын шинэчлэлийн тэргүүлэх чиглэл гэсэн сэдвээр ач холбогдол өндөртэй сайхан сургалт болж өндөрлөв. Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид онол практик, асуулт хариулт, асуудал шийдвэрлэлт зэргээр үр бүтээлтэй, идэвхтэй оролцов.
    Баян-Өндөр сумын багуудын ИНХ-ын хурал сумын төлөөлөгч нартаагаа гар нийлэн иргэдийн дуу хоолой болон төрийн үйлчилгээг түргэн хүргэх, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх талаар нилээд идэвх санаачлагатай ажилладаг. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%